
Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29 хооронд АНУ-ын Хьюстон хотод нийт 5 төрлөөр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь БНХАУ болон АНУ-ын ширээний теннисний спортоор холбоо тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд энэ хүрээнд хоёр улсын тамирчид холимог хосын төрөлд нэг баг болон орж байгаа нь түүхэн үйл явдал болж байна.
Мөн энэ удаа зөвхөн эхний 72 улсын баг тамирчид оролцох болсон нь цаашид ДАШТ-нд тамирчид эрх авч оролцох, үүгээр ДАШТ нь шалгуур өндөр болж байгаа юм.
Эхний хоёр өдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, дан хос, холимог хосын шилдэг 32 тамирчид шалгараад байна.
БНСУ-ын эрэгтэй тамирчид болох Азийн аваргууд Жан Воожин, Ан жае юн нар дэлхийн аваргын талбарын өрсөлдөөнд бүдэрлээ
БНХАУ-ын тамирчид шинэ залуу үедээ итгэл хүлээлгэн зүтгүүлж байгаа ч тоглолтын харьцаагаар 4.3 буюу арай хийн шилдэг 32-т багтлаа.
Энэ удаагийн ДАШТ-нд Герман улсын эрэгтэй баг тамирчидыг онцлох нь зүйтэй болов уу
Хэдий Олимпийн хүрэл медальт Дмитрий Овчаров бэртлийн улмаас оролцоогүй ч Тимо болл-р ахлуулсан хүчтэй баг оролцож байгаа билээ. Тэдний хувьд шилдэг 8-д шалгарах нь асуудалгүй болов ч чухам медаль авч чадах үгүйг АНУ-ын дэвшээ өнгөлнө бизээ.

Эмэгтэй тамирчидын хувьд Япон улсын тамирчид БНХАУ-ын тамирчидын хооронд хүчтэй өрсөлдөөн явах нь гарцаагүй. Дээрээс нь Европ тивийн шинэ залуу тамирчид медаль авах магадлалтайг онцлох нь зүйтэй болов уу

0 cэтгэгдэлтэй