
Африк тивд ширээний теннис эрчтэй хөгжиж буй. Дэлхийн чансааны эхний 100 дотор Африкийн хэд хэдэн теннисчин бичигдэх болсон нь үүний баталгаа. Би өөрөө ДАШТ-д эхний наймд шалгарсан анхны африк теннисчин боллоо. Энэ бол Африк тив, миний төрөлх Нигер улс, хувь тамирчны хувьд маш их ач холбогдолтой үйл явдал. Шведийн Морегаардыг хожиж чадвал ДАШТ-ий анхны медалийг эх орондоо, тивдээ аваачих юм. Би тивийнхээ төлөө хичээх болно. Намайг нар ивээнэ гэдэгт би итгэлтэй байна гэж Аруна Куадри CNN телевизэд ярилцлага өглөө.
Э.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй