
Хэдхэн сарын өмнө Катарт зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Солонгос аваргалсан. Хятад, Япон зэрэг орон хүчээ нөөсөн. Хьюстен хотод 4 дэх өдрөө үргэлжилж буй ДАШТ-ий нэгбүрчилсэн төрөлд Өмнөд Солонгосын нэг ч тамирчин үлдэж чадсангүй. Ганц үлдсэн Лим Жомхооныг Шведийн залуу теннисчин 4:3 -аар буулган авч, шигшээ наймаас мулталлаа. Одоогоор Фан Зэн Дон, Лин Гуаян ( Хятад), Тимо Болл( Герман), Уго Кальдерона ( Бразил), Аруна ( Нигер), Морегаард( Швед), Лим Пичфорд (Англи), Канак Жиа(АНУ) шигшээ наймд шалгарлаа. Дэлхийн аваргаас Хятадын ганцхан эрэгтэй теннисчин медаль авах нь нэгэнт тодорхой болсон. Учир нь Фан Зэн Дон- Лин Гуаян нар өөр хоорондоо учраа таарсан. Хэн ялсан нь тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Тиймээс ДАШТ-ий эрэгтэй нэгбүрчилсэн төрлийн 3 медалийн 2-ыг үлдсэн 6 орны хоёр тамирчин авах боломж бүрдлээ. Хамгийн гол нь аваргын төлөө нэг улсын хоёр тамирчин өөр хоорондоо өрсөлдөхгүй болсон нь финалын тоглолтыг улам бүр сонирхолтой болох нь ойлгомжтой боллоо
0 cэтгэгдэлтэй