КАНАК: БУРХАНЫ ИВЭЭЛД БАГТЛАА

2021-11-28 939 0

Өнөөдөр шиг өдөр байгаасай гэж залбирч байна. Миний тоглолтыг аав минь ирж үзлээ. Тэр болгон миний тоглолтыг үзээд байдаггүй хүн. Түүний ирсэн нь надад урам зориг хайрлаж, байгаагаасаа илүү хүч гаргахад нөлөөллөө. Хэдэн жил тоглолтоо завсарласан байсан тул энэ хэдэн хожил надад урам, итгэлийн аль алиныг өглөө. Нутагтаа тоглож буйн даваа талыг ч мэдэрч байна. Үзэгчдийн урам өгсөн алга ташилт boost хийсэн мэт намайг хурдлуулж байлаа. Теннис бол маш өрсөлдөөнтэй. Богино агшинд сэтгэн бодох, тэсрэх, маш их өндөр ур чадвар шаардсан спорт юм. Нутаг нэгтнээ баярлуулахын төлөө хичээнэ. Бурхан тэнгэр ивээж буй гэдэгт бүрэн итгэж байна гэж Канак Жиа хэллээ. АНУ-ын аварга, энэтхэг гаралтай Канак Жиа Европын 8 удаагийн аварга, өдгөө 40 настай Тимо Боллтой медалийн төлөө өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ