
АНУ-ын Хьюстон хотноо үргэлжилж буй ДАШТ-ий эхний өдөр Олон Улсын Ширээний Теннисний Холбоо ээлжит Их Хурлаа хийж, Швед эмэгтэй Петра Шёлингийг ерөнхийлөгчөөр сонголоо. Өмнөх ерөнхийлөгч герман эр хувийн сонирхол ихтэй, авилгад идэгдсэн нь нотлогдсон тул дахин сонгуульд нэр дэвших эрхгүй болсон байсан. Тиймээс ч ОУШТХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Петра Шёлинг нэрээ хагас жилийн өмнөөс дэвшүүлж, сонгуульт ажилдаа орсон нь ялалт байгуулах суурь болжээ. -“Хүмүүс- эх дэлхий- гэгээн ирээдүй” гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа хөгжүүлнэ. Үр дүнд нь ширээний теннисийг бүх нийтэд хүртээмжтэй болгоно гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шёлинг ялалт байгуулсныхаа дараа үндсэн чиглэлээ тодорхойллоо. Петра Шёлинг нь Ахмадын ДАШТ-ий 40-49 насны ангилалд дан хосын төрөлд түрүүлжч алтан медаль зүүж үзсэн тамирчин юм. Түүний дэвшүүлж буй хөтөлбөрийн гол үзэл санаа нь Европ, Африк гэж ялгаралгүй, баян, ядуу гэж ялгалгүй теннисийг даян дэлхийд, бүх насныханд хүртээмжтэй болгоход оршиж буй аж. Түүнээс биш, теннисээр дамжуулан албан тушаалд хүрч, танилын хүрээгээ тэлж, хувийн ашиг сонирхлоо хөөх, амиа борлуулж, довоо шарлуулах явдал биш гэдгээ тодотголоо. Их хурлаас дараагийн ДАШТ-ийг Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй