ТЕРУНОФУЖИ 15 ДАХЬ ӨДРИЙН БАРИЛДААНААС ҮЛ ХАМААРЧ ТҮРҮҮЛЭХ БОЛЗЛОО ХАНГАЛАА

2021-11-28 968 0

Араасаа 12 даваатай нэхэж явсан комусуби Абиг ялснаар Терунофужи башё дуусахаас нэг хоногийн өмнө түрүүллээ. Тэгснээрээ аварга цолонд хүрснээс хойш эзэн хааны цомыг дараалан хоёр удаа өргөх боллоо. -Терунофужи аваргын байр сууриа хадгалж чадлаа. Ганцаараа аварга цолтой барилдах амаргүй. 2021 он бол түүний он байлаа. Ялангуяа оны төгсгөлийг тэр сайн хийлээ гэж Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккахи NHK- телевизэд ярилцлага өгөхдөө Терунофужигийн талаар онцолж хэллээ. Э.ОТГОО

Холбоотой мэдээ