
Ширээний теннисний Ахмадын УАШТ-2021 “Оч” клубт багийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ. 40-50-60 насны тамирчдаас бүрдсэн 22 баг хүчээ үзсэнээс улсын 4 удаагийн аварга Я.Бэгз (40) , улсын 4 удаагийн аварга ( 60), Хөвсгөл аймгийн аварга, спортын мастер Баяржин( 40) нарын “Бамбууш” баг аваргын төлөөх тоглолтонд Эрдэнэт-Дарханы багийг ( Улсын аварга Баяраа (50), спортын мастер Завьмөнх(60), спортын мастер Нямаа(40) ) 3:2 -оор хожиж анх удаа түрүүллээ. Шийдвэрлэх тавдахь тоглолтонд ахмад мастер Цэдэнбалжир спортын мастер, өөрөөсөө залууч эрч хүчтэй Завьмөнхийг хожиж гавьяа байгууллаа. Тэрбээр өмнөх тоглолтонд спортын мастер Болдыг 3:2 хожиж, багаа финалд шалгаруулсан. Хуучин бууны хугархай гэдгийг Цэдэнбалжир үзүүлж, багаараа алтан медаль зүүлээ. Тэмцээн эмэгтэйчүүдийн баг, 40, 50, 60, 70 насны нэгбүрчилсэн, холимог хосын төрлөөр үргэлжилж, ням гарагт өндөрлөнө
. Э. ОТГОО
0 cэтгэгдэлтэй