
Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаанд аварга П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, заан Д.Анар, харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Б.Одгэрэл, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос саяхан харцага цолоо нөхөн авсан Б.Орхонбаяр түрүүлж, харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Сонирхуулахад их шөвөгт Орхонбаяр, Бат-Өлзий, О.Хангай, Н.Золбоо нарын дан харцага цолтонгууд шалгарлаа. Түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт үлдсэн дээрх дөрвөн харцагын бай шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням нар гардуулж, баяр хүргэлээ.
0 cэтгэгдэлтэй