40 НАСТАЙ ТИМО БОЛЛ ДАШТ-НИЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

2021-11-28 1273 0

АНУ-ын Хьюстен хотод үргэлжилж буй Ширээний теннисний ДАШТ-ий эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Фан Зэн Дон (Хятад), Тимо Болл( Герман), Морегаард(Швед), Лин(Хятад) нар шалгарлаа. Тимо Болл Шведийн 19 настай Морегаардтай мөнгөн медалийн тоглох оноолттой. Хожсон нь Фан Зэн Дон- Лин нарын ялагчтай финалдах юм. Тимо Болл бол Европ дахь Шведийн ноёрхлыг тасалсан түүхэн гавьяатай теннисчин. Энэ удаад түүнтэй өрсөлдөхөөр шалгарсан Морегаард бол Солонгосын теннисчинд 3:0-ээр хожигдож яваад, барьж, дараалан дөөв хожиж шигшээ наймд үлдсэн. Тамирчны сэтгэл зүй өндөртэй тоглогч гэдэг нь анзаарагдсан. Харин Тимо бол харих болоогүй гэдгээ дахин нотоллоо. Тэр хоёр жилийн өмнө, 38 насандаа Европ тивийн нэгбүрчилсэн төрөлд түрүүлж, харьшгүй гэдгээ харуулсан. Европ тивийн найман удаагийн аварга. Дэлхийн цомын аварга. Олимпийн багийн мөнгө, хүрэл медальтан. Тэр АНУ-ын Канакад эхний өргийг 11:5 -аар алдсан ч, хоёр дахь өргийг 11:5-аар хожиж тоглолтыг эргүүлсэн. Хэдийгээр Канакыг 4:2-оор ялсан ч, оноо бүрийн төлөө хэн хэн нь бүхнээ дайчилсан. Канак 5 дахь өргийн харьцаа 6:6 байхад өндөр бөмбөгийг гадагш нь цохиж алдаагүй бол тоглолтын хувь заяа яаж эргэхийг хэн ч таашгүй байлаа. Харин Тимо Болл боломжийг алдалгүй, чулуу болгож чадсан. Түүнийг 40 насандаа финалдана гэдэгт түүний фанатууд итгэж байна. – Теннис бол ур чадвар, туршлага, хурд хосолсон спорт. Тимо Болл хэнээс ч ур чадвар, туршлагаар дутахгүй. Хурдаар ч мөн ижил. Тиймээс түүнийг 40 хүрсэн гээд зураасны гадна орхиж болохгүй. Зарим хөгжил муутай орны, сэтгэлгээ муутай удирдлага зөвхөн залуу насыг шүтэх нь ажиглагддаг. Өрөөсгөл ийм бодлогыг бид баримталдаггүй гэж Германы үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жоейр Рүскорп Германы Bild сонинд ярилцлага өглөө.

No description available.

Холбоотой мэдээ