

АНУ-Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хятад- Америкийн теннисчид холимог хосоор нэг баг болон оролцсон. Ванг Маню- Канак Жагийн хос шилдэг наймд шалгарсан бол Лин Гуаян (Хятад)- Лили Жанг ( АНУ) -ын холимог хос хүрэл медаль хүртлээ. АНУ- Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтооход ширээний теннис чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Энэ түүхийг сэргээж, хоёр улс нэгдсэн холимог баг гаргасан нь ийнхүү АНУ-д ширээний теннисний анхны хүрэл медалийг авч өгөх учиртай байжээ.
0 cэтгэгдэлтэй