ФИНАЛД ШВЕД БНХАУ-ЫН ТАМИРЧИД ДАХИН ӨРСӨЛДӨНӨ

2021-11-29 1332 0

2021 оны ширээний теннисний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэй хагас финалд Швед улсын залуу тамирчин Трулс Морегард Герман улсын тамирчин Тимо боллыг 4.3 харьцаагаар буулган авсан бол эсрэг талд БНХАУ-ын тамирчин Фан жендон Лиан жинкуныг 4.1 харьцаагаар буулган авав.

Ингэснээр БНХАУ болон Швед улсын тамирчид дахин аваргын төлөө шалгарлаа. 1990-ээд оны үед 10 гаруй жил хоёр улсын баг тамирчид хоорондоо өгөө аваарай өрсөлдөж байсан ба 2019 онд 12 жилийн дараа Швед улсын тамирчин Маттиас Фалк аваргын төлөө шалгарч байсан юм.

Швед улсын залуу тамирчид сүүлийн жилүүдэд маш хүчтэй түрэн гарч ирж байна. Ингэснээр цаашид Европ тивийг манлайлан төлөөлөх улс нь Швед байх магадлалтай боллоо. Яагаад гэвэл олон жил тивээ манлайлан төлөөлж байсан Герман улсын тамирчидын залгамж халаа хомс байна. Тимо болл 40 настай Дмитрий Овчаров 34 настай, араас нь түрж буй тамирчид санаанд хүрэх амжилт гаргаж чадахгүй байна гэж БНХАУ-ын шинжээчид тайлбарлаж байна.

Харин Швед улсын 19 настай залуу тамирчин болох Трулс Морегард дэлхийд 77-д бичигддэг бөгөөд өмнө олон улсын тэмцээнд нэг л удаа түрүүлж байсан туршлагатай юм. Түүнийг одоогоор дэлхий нийт онцолж байгаа бөгөөд 19 хөн насандаа дэлхийн аваргад финалдсан цөөхөн тамирчидын нэг болжээ. Түүнээс өмнө БНХАУ-ын тамирчид болох Лиу Гуолианг 1995 он, Ма Лин 1999 онд тус тус 19 настай байхдаа финалдаж хамгийн залуу финалдсан тамирчид болж түүхэнд үлдэж байжээ.

Түүний тоглолтын арга барилыг маш өвөрмөц, бусад Европын тамирчидын тоглолтын арга барилаас тэс өөр БНХАУ-ын тамирчидын тоглолттой төстэй гэж онцолж байна.

Холбоотой мэдээ