
Зургаадахь жилдээ Манчестер Ситиг удирдаж буй Пеп Гвардиолла BBC-д ярилцлага өгөхдөө ингэж хэллээ. Зургаан жил дасгалжуулах хугацаандаа Английн Премьер Лигт 3 удаа, Английн Холбооны цомын аваргад 5 удаа, Английн цомын аваргад нэжгээд удаа багаа түрүүлүүлж, Аваргуудын Лигт өнгөрсөн улиралд финалдсан амжилт гаргасан. Энэ улиралд ч баг нь Премьер Лигийн хошуучлагчдын эгнээнд жагсаж, Аваргуудын Лигийн хасагдах шатны шигшээ 16-д хэсгээ түрүүлэн шалгарсан. 13 дахь тойрогт 2:1-ээр Вест Хэм багийг хожсоноор Премьер Лигийг хошуучлагч Челси багийн ар шилэнд нь ( 1 оноо дутуу) тулж ирсэн. – Цаашдаа би аль нэг улсын шигшээ багийг ДАШТ-д сойх хүсэлтэй. Миний санаанд багтаж буй хэд хэдэн улсын баг бий. Хэрвээ энэ хүсэл маань биелэхгүй аваас клубийг л дасгалжуулна. Клуб олдохгүй гэдэг асуудал надад үүсэхгүй гэдэгт итгэдэг. Английн Премьер Лигт би зөвхөн Манчестер Сити багийг л удирдана. Больчихсон хойно, Манчестер Сити баг хүсвэл би дуртайяа зөвшөөрнө. Английн өөр ямар ч багийг би амьдралдаа дасгалжуулахгүй гэж Пеп үргэлжлүүлэн хэллээ. Ийнхүү Английн бусад баг түүнд санал тавиад хэрэггүй гэдгээ дипломат хэлбэрээр илэрхийлллээ.


0 cэтгэгдэлтэй