
Премьер Лигийн 14 дэх тойргийн тоглолт топуудын хожлоор өндөрлөлөө. Премьер Лиг улирлынхаа тэн хагаст ороход нэг тойрог дутуу энэ үед Челси, Манчестер Сити, Ливерпуль багууд ганцхан онооны зөрүүтэй шил шилээ даран жагсаж байна. Энэ улиралд Премьер Лигийн аварга болох багаар дээрхи гурван багийг нэрлэж буй. – Өрсөлдөөн сүүлчийн тойргийг хүртэл үргэлжилнэ. Өөр хоорондын тоглолт чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс үлдэж буй 15 тоглолтыг болж өгвөл бүгдийг нь хожно. Ялангуяа гол өрсөлдөгч Челси, Ливерпульд огт хожигдох, оноо алдах юм бол аваргын өрсөлдөөнөөс мултарсантай ижил гэж Пеп Гвардиолла ВВС- Спортод тодруулга өглөө.






Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй