З. ТӨРБОЛД ” COME BACK”…

2021-12-06 1360 0

2012 оны Монгол улсын бүх ард түмний спартакиадын аварга Зоригтын Төрболд ширээний теннисэндээ ” эргэн ирлээ”. АНУ-д олон жил суралцаж, ажиллаж, тенниснээс хөндийрсөн З.Төрболд өнгөрсөн жил эх орондоо буцан ирсэн. Теннисээр тогтмол хичээллэхгүй ч, бүрмөсөн орхиогүй З.Төрболд “Оч ” клубын нэрэмжит тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин Г.Сэр-Одыг шигшээ наймд, хагас шигшээд улсын хошой аварга Б.Баярмагнайг буулган авч ОУХМ Бэгзтэй финалдсан. Энэ тэмцээнээс зүүсэн мөнгөн медаль нь АНУ-аас ирснээс хойш нэг бүрчилсэн төрлөөр авч буй түүний анхны медаль болжээ. Энэ долоо хоногт “Оч” клубт зохиогдох УАШТ-д тэрбээр зодоглоно. Теннисчидийг үе үеэр нь ангилдаг. Түүний үед улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн, Алтантулга, Энхсайхан (1) ( эр), Батхишиг (12) Номин(1), Энхжин(1), Эрдэнэсувд (1) нар ордог. Эрэгтэйчүүд нь нийлээд Улсын аваргын нэгбүрчилсэн төрлөөс 10 түрүү, эмэгтэйчүүд нь 15 түрүү авсан байдаг. Эдний үе шиг хамгийн олон түрүү авсан үе одоохондоо гараагүй байна.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ