
Дэлхийн аваргын 5 дахь өрөг Дубайд өндөрлөлөө. – Хамгаалалт дэндүү нягт байна. Өрсөлдөгч маань ямар ч хийгүй нүүж байна. Ийм нөхцөлд довтолгоонд биш, хамгаалалтандаа илүү анхаарах болж байна. Яг энэ загвараар тоглолт үргэлжлэх шинжтэй. Ер нь л хэн хэнийхээ хамгаалалтыг сэт цохих амаргүй болох нь гэж аваргын титмээ хамгаалагч Норвегийн Карлсон хэллээ. Эхний 5 өрөг тоглосон тэдэнд 9 өрөг үлдсэн. Тэнцээгээр өндөрлөсөн тохиолдолд хэн түрүүлж хожтол нь( хурдан болон блиц) тоглолтыг үргэлжлүүлэх юм байна. Өмнөх дэлхийн аваргаар Карлсон АНУ-ын Фабиона Каруанатай 12 өрөг тоглож тэнцээд, хайныг салгах түргэвчилсэн тоглолтоор хожиж, дэлхийн аваргын гурав дахь цомоо өргөсөн. Карлсоны хувьд 14 өрөгтөө тэнцэх нь давуу талтай. Учир нь тэрбээр түргэвчилсэн болон блиц төрлийн дэлхийн аварга. Тиймээс түүнд давуу байдал үүсэх магадлал өндөр.

0 cэтгэгдэлтэй