СОДНОМПЭЛЖЭЭ ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-12-06 1142 0

Гүрж улсын нийслэл Тбилиси хотод зохиогдож буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс “Токио-2020” олимпын аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжмөнгөн мeдаль хүртлээ Түүний жин болох 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөн. Хамгийн өрсөлдөөн ихтэй тус жингийн алт медалийг Ираны Алиакбар (245кг), мөнгөн медалийг Содномпэлжээ ( 244 кг), хүрэл мeдалийг Р.Саман (235 кг) авлаа. Алт болон хүрэл медалийн эзэд нь бөхийн орон гэгдэх Ираны тамирчид байв.

Холбоотой мэдээ