ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД УЛСЫН АВАРГАА ТОДРУУЛНА

2021-12-06 1402 0

 Ковид цар тахлын өмнөөс ширээний теннисчид аваргаа тодруулалгүй нэг жилийг өнжсөн. УОБ -аас гаргасан шийдвэрийн дагуу энэ долоо хоногт УАШТ-ээ хийх болсон байна. – Насанд хүрэгчид, хүүхдийн аль аль ангиллаар УАШТ-ээ зохионо. “Оч” клубт насанд хүрэгчдийн тэмцээнээ, хүүхдийнхийг “Нийслэл” клуб зэрэг зохион байгуулна гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Галбадрах Sportlife.m сайтад мэдээллээ. -Охидын хувьд маш өрсөлдөөнтэй болно. Сорилтоор Болор-Эрдэнэ- Должинзуу нар финалдсан. Үндсэндээ эмэгтэй аваргын өнгийг тэд тодорхойлсон. Харин эрэгтэй тоглогчдын хувьд хэн ч түрүүлж мэднэ. Сэр-Од, Эрдэнэбаяр, Мөнхзориг нарын шигшээ багийн тоглогчид ид формондоо байгаа. Хэнийг ч унагах чадвартай. Дээр нь өнгөрсөн 5 жилд аваргалсан Бэгз, Лхагвасүрэн, Билэгт нарыг орхиж болохгүй. Ялангуяа Бэгз, Лхагвасүрэн нар 5 түрүү авахын төлөө дайралт хийх магадлалтай. Учир нь жил улирах тусам залуучууд түрж, хуучуул байраа өөрийн эрхгүй тавих болно гэж улсын шүүгч Болд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ