Я.БЭГЗ, Б.ДОЛЖИНЗУУ НАР АВАРГАЛЛАА

2021-12-06 1477 0

No description available.

Монгол улсын ширээний теннисчид ДАШТ-д оролцсоны 60 жил, “Оч” клубын нэрэмжит 5 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Я.Бэгз, эмэгтэй нэгбүрчилсэнд Б.Должинзуу нар түрүүллээ. Бэгзэд 3:0-ээр хожигдсон Төрболд шигшээ багийн тамирчин Сэр-Одыг шигшээ наймд, хагас шигшээд Б.Баярмагнайг 3:1-ээр тус тус хожиж финалдсан байна. Должинзууд 3:0-ээр хожигдсон Болор-Эрдэнэ хагас шигшээд Говь-Сүмбэр аймгийн теннисчин охин Сэлэнгэмөрөнг шийдвэрлэх тав дахь өрөгт 9:5-аас барьж хожин финалдсан юм. – Говьсүмбэр аймагт охинтой минь дасгал сургууль хийчих сайн хүүхэд ховор. 15 насны 2 л хүүхэд бий. Улсын АШТ-д оролцохын тулд 2 сарын өмнөөс бэлтгэлээ хийсэн. Хожих боломжоо алдлаа. Тэмцээний туршлага дутлаа гэж бодож байна Сэлэнгэмөрөнгийн аав Ганбат хэллээ. Сэлэнгэмөрөн, Намуунаа нар хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ