
Ватфордтой тоглоход хожлын цорын ганц гоолыг Зуйечийн дамжуулалтаар Майсон оруулсан. Энэ хожлыг сүүлийн үед ихээхэн шүүмжлэлд өртөх болсон Томас Тучель “Азын хожил” гэж өөрөө нэрлэсэн. Тэгвэл талбай дээрээ 0:1-ээр Лийдс багт хожигдож явахад тэнцээний гоолыг оруулж, тоглолтыг эргүүлсэн тоглогч бол мөн л Майсон байлаа. Тэр нэгдүгээр үеийн төгсгөлд Марко Алонсогийн зүүнээс өгсөн хөндлөн дамжуулалтыг хаалгачийн баруун өнцөгт цохиж гоолын салхийг хагалсан. -Тоглолт улам бүр хүндэрч байна. Эхний эгнээний багууд нэг ч оноо алдахгүй урагшилж байна. Хожиж байж л топ-3-ын байр сууриа хадгалж байна. Өмнө нь хоёр тэнцээд л бид тэргүүллээ алдсан. Тиймээс тоглолт бүрийг ялж байж л Премьер Лигт түрүүлэх хүслээ биелүүлнэ. Гэхдээ бүх юм санаснаар болохгүй , өрсөлдөөн улам бүр чангарч, нэг оноо авахад ч амаргүй болж байна гэж Тучель хэллээ.



Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй