
МШТХолбооны 62 жилийн ой, МШТ Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан спортын мастер Б.Дэлгэрбуян агсаны нэрэмжит насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн ” Оч” клубт 2021 оны арванхоёрдугаар сарын 08-11 ний өдрүүдэд үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй насанд хүрэгчдийн Багийн төрөлд
1-р байр Шинэ эргэлт-БЗД М.Тэмүүлэн, Г.Сэр-Од, Б.Билгүүн, Г.Бат-Ирээдүй
2-р байр Алдар спорт хороо ТТАК Я.Бэгз, Б.Баярмагнай, Л.Баярмагнай
3-р байр Шинэ өнөөдөр ХУД Э.Лхагвасүрэн, З.Төрболд, Н.Энхсайхан, П.Билэгжаргал

Эмэгтэй насанд хүрэгчдийн Багийн төрөлд: 1-р байр: Балжинням, Индра, Должинзуу 2- р байр: . Болор-Эрдэнэ, Ундрам, Мөнхнаран, Отгон 3-р байр:- Мөнгөнчимэг, Оюун-Эрдэнэ, Урантогос

Холимог хосын төрөлд: 1-р байр: Мөнхзориг- Должинзуу 2-р байр :Билэгт- Балжинням 3-р байр: Лхагвасүрэн- Ганцэцэг 4-р байр:Бэгз- Намуунаа

Эрэгтэй нэгбүрчилсэнд: 1-р байр: Эрдэнэбаяр 2-р байр: Мөнхзориг 3-р байр: Сэр-Од 3-р байр: Тэмүүлэн

Эмэгтэй нэгбүрчилсэн төрөлд: 1-р байр:Ундрам 2-р байр: Болор-Эрдэнэ 3-р байр:- Ганцэцэг 3-р байр: Должинзуу


Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэж огт бодоогүй. Ердөө л хоёр сарын өмнөөс л Монголл ирж, бэлтгэлдээ гарсан. Юу чаддагаа зоригтой, итгэлтэй хийж өрсөлдөгчдөө яллаа. Зүүдэмд оромгүй явдал боллоо. Маш их баярлаж байна гэж шинэ аварга Эрдэнэбаяр хэллээ. – Их ядарлаа. Нэг өдөрт дэндүү олон тоглолт дараалан хийсэн. Өмнө нь багийн тоглолтонд тамираа барсан нь нөлөөллөө. Сүүлдээ гар явж өгөхгүй болсон гэж Эрдэнэбаярт шигшээ наймд хожигдсоны дараа улсын 4 удаагийн аварга Бэгз байр сууриа иоэрхийлсэн. – Залуучуудын бэлтгэл сайн байлаа. Шинэ аварга төрөх цаг нь аль хэдийнээ болсон. Шинэ аварга Ундрам, Эрдэнэбаяр нартаа баяр хүргэе. Өөрийн хувьд сулхан тоглосон. Тэмцээний өмнө ковид туссан нь нөлөөллөө. Гэхдээ холимог хос, болон багийн төрлөөр хүрэл медаль хүртлээ. Харин шавь нар маань өндөр амжилт гаргалаа. Шавь нар дундаас ” Шинэ Өнөөдөр” сургуулийн сурагч Б.Ганцэцэг маань өсвөр насанд алт, Насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртэж багшийгаа түрүүлснээс доргүй баярлууллаа гэж улсын 4 удаагийн аварга,Ширээний теннисний олимпийн анхны тамирчин Лхагвасүрэн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Үргэлжлүүлээд зарим фото сурвалжлагыг хүргэе.






0 cэтгэгдэлтэй