Э.ЛХАГВАСҮРЭН, Б.БОЛОР-ЭРДЭНЭ НАР ТЕННИСЧИДЭЭС АНХ УДАА ” БӨРТЭ ЧОНО” ШАГНАЛД НЭР ДЭВШЛЭЭ

2021-12-13 1385 0

Монголын Үндэсний Олимпын Хороо , МҮОНРТВ-тэй хамтран “Бөртэ чоно” ёслолын үйл ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 13-ны 18.00 цагаас орон даяар зохион байгуулах гэж байна. Оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгч, холбоог шалгаруулдаг “Бөртэ Чоно” наадамд анх удаа ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшсэнийг МҮОХ-ноос зарлалаа. – Энэ жил тамирчин хүний хувьд мөрөөдлөө биелүүлсэн сайхан жил байлаа. Монголын үе үеийн теннисчидийн Олимпод оролцох хүслийг биелүүллээ. Болор-Эрдэнийн хамт Монголын ширээний теннисний хөгжил дэлхийн түвшнээс хоцроогүй гэдгийг дэлхий дахинд харуулж чадсандаа сэтгэл өндөр байна. Нэр дэвшинэ гэдэг бол нэр төр юм гэж Sportlife.mn -д хэллээ.

“Бөртэ чоно” шагналд нэр дэвшигчид:

Нэг: Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

1.М.Анхцэцэг (хүндийг өргөлт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт

2. Ц.Анударь (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан

З.Болортунгалаг (чөлөөт бөх) – Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга

4. Б.Болортуяа (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт

5. Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) – Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

6. Э.Гантуяа (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт

7. О.Гүндэгмаа (буудлага) – Токио 2020 Олимпын наадамд оролцсон. Нийт 7 Олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин

8. Э.Даваачимэг (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт

9.М.Дөлгөөн (чөлөөт бөх) – Ази тивийн аварга

10. Д.Отгонжаргал (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт

11.Б.Урантунгалаг (байт харваа) – Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

12. М.Уранцэцэг (жүдо) – “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт

13.Б.Шоовдор (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга

14.Б.Энххүслэн (усанд сэлэлт) – “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Хоёр: Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

1.Ё.Басхүү (жүдо) – “Токио-2020” олимпын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт

2.Д.Батгэрэл (холимог тулаан) – 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан 3.Г.Ганбаяр (хөлбөмбөг) – Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн

4.Э.Даваахүү (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн

5.Д.Дашнамжил (байт харваа) – ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан

6.М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт 7.Э.Лхагвасүрэн (ширээний теннис) – Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

8.Т.Тулга (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

9.С.Моллаей (жүдо) – “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

10.Б.Чинзориг (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

11.Ц.Цогтбаатар (жүдо) – “Токио-2020” олимпын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт

12.Э.Цэндбаатар (бокс) – “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга

13.С.Жамбалжамц (дугуй) – Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга

14.Х.Энх-Амар (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

Гурав: Шилдэг багт нэр дэвшигчид:

1.3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг – Токио 2020 Олимпын наадамд оролцсон

2.Атлетик 220 хөлбөмбөгийн клуб – МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн 3.Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг – FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн

4.3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг – Токио 2020 Олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон

No description available.

Холбоотой мэдээ