Б.БИЛЭГТ, БОЛОР-ЭРДЭНЭ НАР ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЛЭЭ

2021-12-20 1304 0

Д.Санжмятав агсаны нэрэмжит Ширээний теннисний Цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр дүнгээ гаргалаа. Эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд улсын хошой аварга Б.Билэгт түрүүлж, отгон аварга Эрдэнэбаяр удаалж, улсын хошой аварга Б.Баярмагнай гурваллаа. Билэгт шигшээ наймд улсын дөрвөн удаагийн аварга Лхагвасүрэнг, хагас шигшээд улсын дөрвөн удаагийн аварга Бэгз, финалын тоглолтонд улсын отгон аварга Эрдэнэбаярыг буулган авч цомын тэмцээнд аваргаллаа. Эмэгтэй нэгбүрчилсэнд улсын аварга Болор-Эрдэнэ түрүүлж, улсын отгон аварга Ундрам удаалж, спортын дэд мастер, улсын аваргын хошой мөнгөн медальт Должинзуу гурваллаа. Цомын аварга шалгаруулах тэмцээн нь Улсын аварга ШТ, Лигийн тэмцээний дараа гуравт бичигддэг өндөр зэрэглэлийн тэмцээн юм.

Э.ОТГОО

Холбоотой мэдээ