
Сүүлийн 10 тойргийн тоглолтонд дараалан ялалт байгуулсан Пеп Гвардиоллагийн хөвгүүд араасаа нэхэж буй Челси багаас 8 оноогоор тасарлаа. Нэг хэсэг Премьер Лигийг тэргүүлж асан Челси болон Ливерпуль багууд ухарснаар Манчестер Сити багийг энэ улиралд дахин түрүүлнэ гэх яриа хөлбөмбөгийн ертөнцийг дахин донсолгож байна. – Премьер Лигийн гараагаа бид Тоттенхэмд хожигдож тааруухан эхэлсэн. Дараа нь бас бүдэрч, өрсөлдөгчдөө хол алдсан байсан. Гэвч тэднийг араас нь нэхэж, нэг ч оноо алдалгүй дараалан 10 хожсоны дүнд эхний хагаст тэргүүлж чадлаа. Энэ бол түрүүллээ гэсэн үг огт биш. Хоёр улирлын өмнө Ливерпуль эхний тойрогт 10 оноогоор тасархай түрүүлж явснаа, хоёрдугаар хагаст бидэнд баригдаж, нэг онооны зөрүүгээр Премьер Лигийн цомыг алдаж байсан гашуун туршлага бий. Тиймээс тоглолт бүр эцсийнх байх болно. Энэ улиралд би Манчестер Ситиг орхих бодолтой. Одоо аль нэг улсын лигийн багийг бэлдэх биш, аль нэг улсын үндэсний шигшээ багийг дасгалжуулах хүсэлтэй байгаа. Дэлхийд аваргад амжилт үзүүлэх багийг бэлдэх нь миний дараачийн зорилго юм гэж Пеп Гвардиолла BBC-д хэллээ. Ц.ЭНХБАТ


0 cэтгэгдэлтэй