ЛИЛИ ЖИАНГ АНУ-ЫН АВАРГЫН ЦОМЫГ ДАХИН ӨРГӨЛӨӨ

2022-01-01 1014 0

Өдгөө 25 настай, чансаагаараа дэлхийд 26-д эрэмблэгддэг, хятад гаралтай АНУ-ын ширээний теннисчин Лили Жианг 2021 оны сүүлчээр Хьюстен хотод зохиогдсон Дэлхийн АШТ-ний холимог хосын төрөлд Хятадын тамирчинтай хослон хүрэл медаль хүртсэн. Энэ бол дэлхийн аваргаас америк теннисчин медаль авсан хоёр дахь тохиолдол болон АНУ-ыг шуугиулсан. Анхны хүрэл медалийг 1959 онд Дик Майлес эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд хүртсэн байдаг. Лилигийн хүрэл медаль авахад АНУ-Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм түүхэн ойд бэлэг барьж АНУ-ын хоёр теннисчинг Хятад улсын хоёр сайн теннисчинтэй хослон тоглох боломж олгосноор Америкчууд ДАШТ-ээс 2021 онд хүрэл медаль хүртэх суурь тавигдсан юм. Мэдээж, Лили сайн хосолсныг үгүйсгэж болохгүй. Тэгвэл АНУ-ын “баатар” болсон Лили Жианг АНУ-ын АШТ-д түрүүлж, зургаадахь цомоо өргөсөн байна.

No description available.

Холбоотой мэдээ