
Хоёрхон сарын өмнө (Аравдугаар сард) МСИ баг Премьер Лигийг тэргүүлэгч Челсигээс 5 оноо дутуу явсан. Харин сүүлийн 11 тоглолтонд дараалан хожсоны үр дүнд Челсиг, Ливерпультэй гүйцэж түрүүллээ. 21 дэх тойргийн тоглолтонд Арсеналыг 1:2-оор буулган авснаар тэргүүллээ баталгаажуулж, арын багаас 11 оноогоор тасарч чадлаа. Хамгийн гол нь дараалан 11 тоглолтонд ялалт байгуулна гэдэг бол гайхамшиг. Премьер Лигийн тэн хагасыг тууллаа. Тоглогчид маань ч ядарч, туйлдаж байна. Фил Фоден, Кили, Родри нарын тоглогчид цар тахал туслаа. Гэхдээ л бидэнд залуу халаа байгаа нь бахархах сэтгэл төрүүлсэн хэвээр. Өнөөгийн багийн дөрвөн тоглогч нь манай академийн бүтээгдэхүүн. Арсенал маш сайн тоглосон. Тэд эхний гоолыг оруулсан. Хоёр дахь гоолыг ч оруулах боломжоо алдсан. Бид хоёрдугаар хагаст тооны харьцааг тэнцүүлж, тоглолтын нэмэлт цагт хожлын гоолыг оруулсан. Гэхдээ бид угтаа Ливерпультэй адил нэмэлт цагт л хожил авдаг баг биш. Бид илүүрхэж хождог. Энэ удаад л нэмэлт цагт хожив. Арсенал Премьер Лигийн топ-4-д эрэмблэгдэж буй. Тэр хэмжээгээрээ сайн тоглолт үзүүлж буй. Бидний хувьд багийн сэргэлт авч чадаагүй учир, төвийн талбайд дамжуулалтаараа илүүрхэх тактик баримталсан. Хөлбөмбөг бол яг л койн. Заримдаа ононо, заримдаа алдана. Гэхдээ энэ удаа койн бидний талд байлаа гэж Пеп Гвардиолла хэллээ.


Э.ОТГОО
0 cэтгэгдэлтэй