

Катар улсад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрүүдэд зохиогдох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн бол энэ оны спортын хамгийн том үйл явдал юм. Зуны дэлгэр цагт зохиодог ( 6-7-р сар) уламжлалыг анх удаа эвдсэн нь Катарын халуунаас зугтаж, зохицуулсан зүйл гэж зохион байгуулагчид онцолж байна. Одоогоор, интернэтэд байршилтай Катарын томоохон зочид буудлууд захиалгад дарагдаж, өрөөнүүд нь дууссан байна. Цаашид өрөө байр авья гэвэл дунд, жижиг буудлууд л үлдсэн аж. Энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх багийн тоонд Герман, Англи, Бельги, Францын багууд нэрлэгдэж буй. Эдгээр багууд хэсгээсээ төвөггүй шалгарсан. Харин 2021 оны Европын аварга Итали, 2016 оны Европын аварга Португалийн хэн нэг нь хасагдах болжээ. Тэд хэсгээсээ хоёроор гарч, нэмэлт тоглолтонд өөр хоорондоо таарах нь тодорхой болсон. Европын 12 баг гурван хэсэгт хуваагдан тоглох хуваарьтай. Итали -Португалийн хэн нэг нь хасагдах бол, Украйн, Оросын багийг шалгарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй