УЛСЫН ЗААН АНАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ БАРИЛДААНД ХАРЦАГА ЗОЛБООТ ТҮРҮҮЛЛЭЭ

2022-01-10 819 0

 Дорнод аймгийн Засаг захиргаа, нутгийн зөвлөл, Бөхийн салбар холбооноос Дорнодын уугуул бөх Д.Анарын улсын заан цолонд хүндэтгэл хүчит 64 бөхийн барилдааныг Чойбалсан хотод зохиолоо. Тус барилдаанд улсын харцага түрүүлж, улсын заан Б.Батмөнх Шөвгийн дөрөвт улсын харцага Хангайг давхар шуулад улсын харцага Н.Золбоот түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт О.Хангайтай тунасан Н.Золбоот давхар шуудагны барьцнаас татан, урдуудаа гүйлгэн хөмөрч давсан. Харин үзүүр түрүүний барилдаанд улсын заан Батмөнхийг хөөж, түрэн тахимдан унагаснаар түрүүллээ. Шөвгийн дөрөвт О.Хангай, МУ-ын начин Б.Чимэдвандан нар шалгарлаа. Бөхийн барилдааны төгсгөлд заан цолонд хүндэтгэл үзүүлэх хүлээн авалт өргөн болсон тухай Дорнод аймгаас Дэлгэр мэдээллээ. Улсын харцага Хангай болон Батмөнхийг давсан барилдааныг хавсаргав.

Дорнод аймаг 53 жилийн дараа Улсын харцагатай боллоо

Э.ЛХАГВА

Холбоотой мэдээ