
Тоттенхэм багт нэг ч цом үгүй. Премьер Лигт үзүүрлэж байснаас түрүүлсэнгүй. Аваргуудын Лигт мөн л финалдсанаас цаашгүй. Мөн Европа Лигт ч ялгаагүй. Тиймээс цом өргөхийн тулд цомын дуудлагатай гэх Жозе Моуриног авчрахын тулд Поччеттиног халсан. Гэвч Моурино амласандаа хүрч чадалгүй, мөн л хугацаанаасаа өмнө ” хөөгдсөн”. Хөөгдсөнийхөө дараа:- Ийм багт алтан цээжтэй, мөнгөн бөгстэй дасгалжуулагч очоод ч тус болохгүй гэж хэлж байлаа. Тэгвэл энэ нь үнэнд ойртлоо. Тоттенхэм энэ улиралд Премьер Лигт түрүүлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Аваргуудын Лигт угаас зодоглоогүй. Европа лигт ч багтаагүй. Харин Конференсе Лигт л шаанс байсныг Контигийн үед алдсан. Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргаас хасагдсан. Цом өргөх үлдсэн цорын ганц шаанс нь Хөлбөмбөгийн Ассоциацийн цомын аварга шалгаруулах тэмцээн. Одоогоор 32 баг дөрөвдүгээр раундад шалгарсан. Тоттенхэмийн энэ удаагийн учраа нь Брайтон. Түүнийг давж байж шигшээ 16-д үлдэх учиртай. Гэтэл Ливерпуль, Челси, Манчестер Юнайтед, Манчестер Сити гээд английн бүр акулууд тэмцээнээ үргэлжлүүлж буй нь Тоттенхэмд бэрхшээл учруулна. – Энэ тэмцээнд бид бүхий л хүчээ дайчилна. Ассоциацын цомын аварга шалгаруулах тэмцээн бол энэ улирлын цом өргөх боломж олгож буй цорын ганц тэмцээн. Тиймээс өндөр ач холбогдол.өгч буй. Мэдээж Премьер Лигт топ-4 багт шалгарч, ирэх улиралд Аваргуудын Лигт эргэн зодоглох нь бидний гол зорилго гэж Конти ВВС спортод ярилцлага өглөө.
0 cэтгэгдэлтэй