
-Челсиг 1:0-ээр хожлоо. Тэднээс 13 оноогоор тасарлаа. Гэхдээ Ливерпуль хожсон тохиолдолд тэд 8 онооны зөрүүтэй л болж, ойртоно. Челси багийг хожсоноос хойш биднийг түрүүлчихлээ гэдэг шуугиан дэгдэнэ. Энэ л бидэнд гай тарих юм. Энэ асуудлыг л зөвөөр шийдэх нь одоо хамгийн түрүүнд хийх ажил минь боллоо. Мэдээж гол өрсөлдөгчийнхөө нэгийг хожиж, оноогоор хол тасарна гэдэг бол амжилт, баярлах зүйл мөн. Дараалан 12 хожно гэдэг ч амаргүй даваа. Гэхдээ л Манчестер Сити Премьер Лигийн энэ улиралд түрүүлэх нь тодорхой боллоо гэдэг хүмүүсийн яриаг тоглогчдынхоо тархи, ой ухаанаас нь салгах нь хамгаас чухал. Тийм яриа л тоглогчдыг тайвшруулж, хар тамхи мэт мансууруулдаг хортой гэж Пеп Гвардиоалла болгоомжлолоо Ску спорт сувагт илэрхийллээ.


Э. ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй