
– Миний хайрлаж хүндэлдэг бүх хүн иржээ. Энэ өдөр би та бүхэндээ маш том шийдвэрийг дуулгах гэж байна. Өнөөдөр жүдогийн амьдралаа цэг хатгаж байна. Дахин жүдогоор барилдахгүй. Энэ үг хоолой давахгүй байна. Хэлэхэд амаргүй ч, хэлэхээс өөр замгүй. 16 жил жүдо бөхөөр хичээллэжээ. Сайхан хамт олон, найз нөхөдтэй болжээ. Өнөөдрийг хүртэл хамтдаа зүтгэсэн Та бүгддээ баярлалаа. Үе үеийн багш нартаа талархан, мөргөе. Үүнээс хойш холимог тулааны UFC-г сонголоо. Энэ төрлөөр ч амжилт гаргаж, аваргын бүсийг эх орондоо авчрахаа амлая. Монголын жүдо бөхийн нийт хамт олон, хайртай аав ээж, буянтай багшдаа баярлалаа гэж Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийхдээ нээж хэлсэн үгэндээ Уранцэцэг онцоллоо.

Э.ОТГОО
0 cэтгэгдэлтэй