МОУРИНО: 4-8 ДУГААР БАЙР ГЭДЭГ БОЛ МИНИЙ ЗОРИЛГО БИШ

2022-01-23 451 0

 Серия-А лигийн Рома баг одоогийн байдлаар хүснэгтийн 7-д эрэмблэгдэж буй. Тэд сүүлчийн тойрогт Калгиар багийг 1:0-ээр хожиж байр сууриа хадгалж үлдсэн. Түүнийг Эвэртон баг сонирхож буй ч, тэр татгалзлаа. – Би уг нь ямар ч багийг 4-өөс доош байранд оруулж үзээгүй. Энэ удаад аргагүй л 4-8 байрны хооронд хэлбэлзэж байна. Ирэх улиралд хуучин хэвэндээ орох болно. Рома багаас би явахгүй. Эвертоныг удирдах хүсэл алга. Учир нь Рома багийн хамт олон надад итгэдэг. Үүнээс илүү чухал зүйл байхгүй. Ирэх улиралд бид байр сууриа дээшлүүлэх болно. Энэ жилийн хувьд Европын Конференсэ Лигт амжилт гаргах нь хамгийн ойрын зорилго боллоо. Серия-А лигийн эхний тойрог бидний санаснаар болсонгүй. Хоёрдугаар хагаст бид хэн болсноо үзүүлнэ. Серия-А лигт эхний дөрөвт орох нь бидний хамгийн гол зорилго боллоо гэж ВВС спортод ярилцлага өглөө, Жозе.

No description available.
No description available.

Холбоотой мэдээ