СЕКИВАКЕ МИТАКЕУМИ ТҮРҮҮЛСНЭЭР ОЗЕКИ ЦОЛОНД ДЭВШЛЭЭ

2022-01-23 956 0

W 15 дахь өдрийн шийдвэрлэх барилдаанд гол өрсөлдөгч- ёкузано Терунофужиг дэвжээнээс түлхэж гарган түрүүлсэн секиваке Митакеуми гарав дахь удаагаа цом өргөлөө. – Би өөрийн барилдаанаа гаргаж барилдана гэж төлөвлөсөн. Золгоо миний санаснаар болсон. Би маш сайн төвлөрч барилдах ёстой шүү гэж дотроо бодож байснаа хэрэгжүүлсэн. Санаснаас амархан даваа байлаа.Уул нь түрүүлнэ гэдэг зорилго тавиагүй. Ямар ч байсан Озеки цолны болзол хангахын тулд 10 ба түүнээс дээш давааг авахыг зорьсон. Гэтэл санамсаргүй түрүүүчихлээ гэж хамгийн сүүлд 2019 оны Есдүгээр сарын башёд түрүүлсэн секиваке Митакеуми түрүүлснийхээ дараахан NHK телевизэд ярилцлага өгөхдөө онцоллоо. Сүүлийн 3 башёгийн нийлбэрээр 33 даваа авсан бол озеки цолны болзол биелүүлнэ гэдгээ Японы сумочид бүгд мэддэг. Митакеуми нь 9-р сард дөнгөж 9, 11 дүгээр сард 11, шинэ он гарснаар 13 давснаар энэ болзлыг биелүүлсэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Сумо бөхийн Холбооны хурлаар түүний озеки цолны асуудлыг хэлэлцэх юм байна. Митакеуми нь Филиппэнд төрсөн, Наганод өссөн аж. Тэрбээр гурав дахь цомоо ийнхүү өргөж, озеки, ёкузано цолонд хүрэх том алхмаа хийлээ.

No description available.
No description available.

Холбоотой мэдээ