ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ТОГЛОЛТ ЭНЭ БААСАН ГАРАГТ ЭХЭЛНЭ

2022-01-23 1110 0

 Хоёр жил өнжсөн ширээний теннисний Дээд Лигийн тэмцээн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны Баасан гарагт эхлэх болсон байна. Өсөх зоос, Шинэ өнөөдөр, Хаан даатгал, Тэнгис синема, Бласт, Ариг банк, Мираж зэрэг 7 баг Дээд Лигт оролцох багийнхаа мэдүүлгийг ирүүлсэн байна. – Цар тахалаас болж сүүлийн хоёр жил Дээд Лигийн тэмцээнээ зохиож чадаагүй. Энэ жил ч гэсэн өвчин буураагүй хэвээр. Гэвч тэмцээн уралдааныг хориглоогүй учир Дээд Лигийн тэмцээнийг зохиох шийдвэр гаргасан. Өмнөх жилүүдэд 8 баг оролцдог байсан бол энэ жил 7 баг болгож шахсан. Энэ нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгоход оршиж буй. Тамирчдыг рэйтингээр нь хуваарилсан. Энэ удаад хоёр тойргоор биш, ганц тойргоор явуулна. Эхний тойргоос нэг ч баг хасагдахгүй. Тойргийн тоглолт өндөрлөсний дараа багуудыг амжилтаар нь эрэмбэлж, эхний баг сүүлийн багтай гэхчилэн хасагдах тоглолт хийнэ. Ялагчид аваргын төлөө тоглолтоо үргэлжлүүлнэ гэж Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Sportlife.mn-д мэдээллээ.

Холбоотой мэдээ