
“Хаан Туг” буюу “King Tug” хочит Н.Төгсцогт аваргын төлөө тоглох тоглолтондоо Намибын боксчин Сакариа Лукастай хайнцлаа. Тэгснээр дахин нэг тоглолт хийж, ялж байж аваргын бүсийн төлөө тоглох эрхийг халааслах болов. Энэ удаад хоёр боксчин 10 үеийн турш бүх хүчээ шавхсан, ширүүн тулалдаан үзүүлжээ. Гурван шүүгчийн саналаар (94-96, 96-94, 95-95 ) оноо тэнцэж, эвийн гэрээ байгуулснаар тоглолт өндөрлөв. Уг нь Төгсцогтын учраа нь АНУ-ын Виктор Пасильяс байсан боловч, КОВИД-19-ийн халдвар авсан учраас түүний оронд Намибын Сакариа Лукас тулалдах болжээ. Эвийн гэрээ байгуулсан Лукас, Төгсцогт хоёрын хайнаа хагалах дараачийн тулаан нь АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болно гэж зохион байгуулагчид мэдээллээ. Тэр тулаанд хэн ялсан нь аваргын бүсийн төлөө тоглох эрхийг халааслах нөхцөлтэй. Төгсцогттой дахин тулалдах “Цөлийн шуурга” хочит Намибийн мэргэжлийн боксчин Сакариа Лукас нь 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь ялагдсан байна. Э. ОТГОО
0 cэтгэгдэлтэй