

-Би Казинод чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай. Техас холдем бол хөлбөмбөгийн карьераа зогсоосны дараах миний сонгосон спорт. Өмнө нь би хөлбөмбөг тоглодог, түүнээсээ таашаал авдаг байсан бол одоо покероор өөрийгээ зугаацуулдаг. Миний хувьд хөлбөмбөг, покерт ялгаа байна. Би хөлбөмбөгөөр ялалт байгуулж , бусдыг баярлуулдаг байсан бол, покероор хожиж өрсөлдөгчдөө гомдоож байна.( Инээв). Өнөөдөр покер бол мөрийтэй тоглоом биш болсон. Казино нээгдсэнээр мөрийтэй тоглоом гэдэг ойлголт хуучирсан. Покер бол оюуны спорт болтлоо хөгжлөө. Хөлбөмбөгөөс ялгаатай нь, тэтгэвэрт гарна гэж байхгүй. Оюуны спорт ч гэж олноо хэлэгдэх болсон покер нь нас тогтсон, нийгэмд байр сууриа эзэлсэн, санхүү мөнгөний асуудалгүй хүмүүсийн зугаа цэнгэл. Сүүлийн үед авьяас, чадвартай, мэдрэмтэй, мөнгөө өсгөх зорилготой залуучуудын эгнээгээр покерийн ертөнц өргөжиж байна. Мөрийтэй тоглоом гэдэг ойлголт хуучирсан. Казинод хэн ч хэнийг ч дээрэмддэггүй. Алдсаны хохь, хожсоны зол болдог. Энэ бол “Та битгий уурлаарай” гэдэг зугаацал юм. Сүүлийн жилүүдэд Казиног ажлын байраа болгосон, тэндээс амьдралаа залгуулдаг олон залуучууд төрөн гарсан. Түүнд буруу зүйл ч байхгүй. Учир нь Казино бол шударга өрсөлдөөний талбар. Зүйрлэвэл, казино бол ангуучдын загасчлахаар гарч буй эх захгүй далай юм. Тоглогчид бол загасчид л гэж зүйрлэж болно. Шуурганд өртөж, сүйрчихгүй л бол загастай ирнэ гэдэг үг бий болсон нь хоосон үг биш.Гэхдээ нэг л зүйлийг санах ёстой, тэр дундаа казино руу тэмүүлэгч залуучууд. Хүн бүр сайн загасчин болдоггүй. Тэр тусмаа том загасчин. Далайн гүн рүү том загасанд явах нь Эрнэст Хемингуэйн ” Өвгөн, тэнгис хоёр” туужид гардагтай ижил төгсгөлтэй юм. Тиймээс бас бодох тунгаах зүйл их бий. Ер нь Аялал жуулчлал хөгжүүлье, гаднаас хөрөнгө мөнгөтэй аялагчдыг татья гэвэл заавал Казиног хөгжүүлэх шаардлагатай гэж Роналдо Бразилийн гол хэвлэл болох Рио-таймс сонинд ярилцлага өгсөн байна.
0 cэтгэгдэлтэй