УГО ЛОРРИС АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТЭЭ ҮРГЭЛЖЛЭН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ

2022-01-24 1094 0

Францын үндэсний шигшээ, Английн Тоттенхэм багийн үндсэн хаалгач Уго Лоррис 2024 оныг хүртэл Тоттенхэм багтай үргэлжлүүлэн ажиллахаар гэрээгээ 2,5 жилээр сунгалаа. Өдгөө 35 настай Лоррис нь анх 25 настайдаа Тоттенхэмийн хаалгыг ” манаж ” эхэлсэн түүхтэй аж. Тэрбээр 2012 оны наймдугаар сараас хойш Тоттенхэмийн төлөө 395 тоглолтонд хаалгач хийж байсан нь энэ клубын түүхэн дэх 14 дэх дээд амжилт болсон байна. Энэ улиралд Лоррис нэг ч өнжилгүй бүх тоглолтонд гарч (22), нийтдээ 27 гоол буюу тоглолтонд 1.2 гоолыг алдсан үзүүлэлт үзүүлжээ. Уго Лоррис нь Францын үндэсний шигшээ багтай 2018, 2014 оны ДАШТ-д, 2020, 2016, 2012 оны Европын АШТ-д өнжилгүй оролцсон хаалгач юм. Тэрбээр ОХУ-д зохиосон ДАШТ-2018 -д Францын шигшээ багийг ахалж, аваргын цомыг өргөсөн цорын ганц Тоттенхэм багийн тоглогч юм. Тэр жилдээ 7 сая евро буюу, сардаа 6 сая ам.долларын цалинтай юм

No description available.

Э. ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ