БЭЭЖИН-2022″ ӨВЛИЙН ОЛИМПОД ДӨРВӨН МОНГОЛ ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2022-01-25 817 0

 Бээжин-2022 өвлийн олимп 10 хоногийн дараа эхэлнэ. Монгол улсаас Ариунсанаагийн Энхтуул, Батмөнхийн Ачбадрах, параолипийн тамирчин Батмөнхийн Ганболд, Уранчимэгийн Бат-Оюун нарын 4 тамирчин оролцоно. Нэг: Ариунсанаагийн Энхтуул Өдгөө 26 настай. Цанын спортод 2015 оноос амжилт гаргаж, 2015, 2016 онд “Васалофит” олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль хүртсэн. Мөн “Максимаха спринт” зайн уралдаан, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд тус тус шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байв. ОУХМ А.Энхтуул нь 2021 оны ДАШТ-ний тэших техникийн таван километрийн зайнд 29.20.6 цагийн амжилт үзүүлснээрээ Бээжин 2022” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан. Хоёр: Батмөнхийн Ачбадрах Өдгөө 28 настай. ДАШТ-д улсаа төлөөлөн 4 удаа оролцсон туршлагатай цаначин. Монгол улсын таван удаагийн аварга. Тэрбээр 2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ний 10 киломемерийн зайн уралдаанд хүрэл медаль хүртсэн. 2021 оны ДАШТ-ний 10 километрийн зайд наймдугаар байр эзэлсэн, “FIS” олимпийн оноо олгох тэмцээнд амжилттай оролцсон, “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 километрийн зайнд Монголын цанын спортын түүэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн амжилтаараа Бээжин-2022 өвлийн олимпийн эрхээ баталгаажуулсан юм. Гурав: Батмөнхийн Ганболд Өдгөө 30 настай. Монголын өвлийн спортын пара тамирчдыг тив, дэлхийд тахалж, улсынхаа нэрийг дуурсгаж яваа хуруу дарам шилдгийн нэг. Олимпийн наадам эхлэхээс нэг сарын өмнө “Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд оролцох эрх өвөртөлсөн. Дөрөв: Уранчимэгийн Бат-Оюун Өдгөө 48 настай. АНУ-ын тэргэнцэртэй курклинг багийн үндсэн гишүүн. Монголд төрсөн. 2000 онд АНУ -д анх удаа ирэхдээ осолд орж, бүсэлхийнээс доош мэдрэлгүй болсон. Эмчилгээ хийлгэж, улмаар АНУ-ын иргэн болсон аж. Осолд орсноосоо хойш хүүтэйгээ уулзаж чадалгүй 8 жил болсны дараа хүүгээ АНУ-д аваачсан байна. 6 жилийн өмнөөс курклингийн спортоор хичээллэж, АНУ-ын шигшээ багийн гишүүн болсон Монгол эмэгтэй Өвлийн олимпод оролцох дөрөв дэх монгол тамирчнаар нэрлэгдлээ. Тэрбээр 2021 онд АНУ-ын аварга болсноор тус үлсын үндэсний шигшээд багтжээ.

No description available.
No description available.
No description available.
No description available.

Холбоотой мэдээ