

Гавьяат тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зорилоо. Хоёрдугаар сарын 20- нд товлогдсон уг тулаан нь Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах гурав дахь тулаан болох юм. Санаж байвал, 2021 оны сүүлчээр, хоёр дахь тулаандаа Оросын боксчинг илүүрхэн ялж , мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болсон. Түүнтэй хамт Цагдаагийн Хүч спорт хорооны боксчин Г.Баярхүү мөн мэргэжлийн хоёр дахь тулаанаа хийхээр Москваг хамт зорьсон байна.
Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй