
Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симоне “Атлетико Мадрид” багийг орхих тухайгаа бодож эхэлснээ дуулгалаа. -” Нэг л өдөр багаа орхиж явах болно. Бүх л зүйл эхэлдэг шигээ, бас төгсдөг. Явлаа гэхэд хоёр тал хоёулаа хожно гэж найдаж байна. Миний аль багийг дэмждэг, аль багт хайртай нь алсдаа ямар нэг дарамт үүсгэхгүй гэж бодно. Дасгалжуулагчийн хувьд би багаа цом өргүүлэхийг зорьдог. Энэ бол миний амбиц биш. Мэдээж дандаа ялна гэж юу байх вэ. Ямар ч гэсэн багаа ялалт хүргэхийн тулд багийн тоглогчдын сонголтонд ихээхэн анхаардаг.Тоглогч бол хувийн тоглолт хийх учиргүй гэх зарчмыг би хатуу баримталдаг. Авьяастай, алдар нэр нь түгсэн тоглогч ч гэсэн дасгалжуулагчийн миний л даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэж Диего Симоне Spain.news-д ярилцлага өглөө.
0 cэтгэгдэлтэй