

Шевченко Польшийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авсан байна. Италийн Серия-А лигийн “Женоа” багийн ерөнхий дасгалжуулагчаар ердөө л 6 сар ажилласан А.Шевченко багийнхаа гэрээг цуцалж чадвал Польшийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Шевченкод олгох жилийн цалингийн хэмжээ нь 33 сая ам.доллар бөгөөд, түүний 50 хувийг нь Польшийн Хөлбөмбөгийн Холбоо гаргаж, үлдсэн 50 хувийг нь спонсороос бүрдүүлнэ гэж заажээ. Польшийн хэвлэл мэдээллийн дийлэнх нь энэ томилгоог – “Манай холбооны ерөнхийлөгч орос хэл л мэддэг учраас Шевченког сонгож байна. Хэрвээ Шевченко үндэсний шигшээгийн дасгалжуулагчаар томилогдвол Польшийн Хөлбөмбөгийн Холбоо дампуурлаа зарла” гэж эсэргүүцлээ.
Э.ЛХАГВА
0 cэтгэгдэлтэй