ХӨЛ БӨМБӨГИЙН “ДЭРЭН КЛУБ” ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ БЭЛТГЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

2022-02-01 664 0

\Youtube: “Дэрэн” клуб нь 2008 онд байгуулагдсан Монголын анхны хүүхдийн хөлбөмбөгийн клуб гэдгийг тус клубыг үүсгэн байгуулагч Д.Мөнхчулуун ярилаа. Тус клубд анхлан элссэн хүүхдүүдийн ихэнх нь одоо хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байна. Өнөөдөр “Дэрэн” клуб нь 600 гаруй гишүүнтэй 200 гаруй байнгын тоглогчтой болжээ. Тэд саяхан өөрийн талбай дээрээ өвлийн бэлтгэл хийх боломжтой Airdome буюу битүү дээвэртэй болсон. “Дэрэн” клубын анхны тамирчин Б.Батмөнх өдгөө клубийнхээ залуу гишүүдэд хичээл зааж байна. Тэрээр Монголын хөлбөмбөгийн хөгжил дэлхийд хүрэх боломжтой гэсэн өөдрөг үзэл бодлоо хуваалцсан юм.

  • Д.Мөнхчулуун,  Дэрэн клубийн үндэслэгч,  захирал

“Анх 10 нас хүүхдүүдийг клубдаа авч хичээллүүлж байсан. Одоо бол 6 наснаас эхлэн насанд хүрэгчдийг авч хичээллүүлж байна. Багийн амжилтын хувьд гадаадаас олон багш, дасгалжуулагч авч ажлуулсны үр дүнд өнгөрсөн жил Монголын хамгийн том тэмцээн болох дэд лигийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль авсан. Ялангуяа Хүүхэд болон идэрчүүдийн тэмцээнд олон амжилт гаргаж, гадаад дотоодын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж байна. Монголд хөл бөмбөг хөгжихөд цаг агаарын байдал маш их нөлөөлдөг. Өвлийн бэлтгэлээ таслахгүйн тулд спортын заалнуудад бэлтгэлээ хийдэг. Тэр маань бас олдоц муутай болохоор бэлтгэл тасалдах гээд байдаг. Тиймээс бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хийхийн тулд эйр домтой болох зорилго эртнээс тавиад шинэ оны өмнө ашиглалтад оруулсан. Одоо түүнийхээ ачаар хөл бөмбөгийг жилийн 4 улирал тоглох боломжтой болж байна. Энэ бол хөл бөмбөг хөгжихөд бол маш их ач холбогдолтой.

  • Б.Батмөнх,Үндэсний дээд лигийн тоглогч, Дэрэн клубийн анхны тамирчин

“Би Дэрэн клубийн тоглогч байна. Анх 2009 нд 10 настайгаасаа эхэлж хөл бөмбөгөөр хичээллэсэн. Нийт 13 жил хичээллэсэн. Одоо үндэсний дээд лигт насан хүрэгчдийн ангилалд тоглодог. Үндэсний шигшээ багийн тамирчин. Мөн Дэрэн клубдаа дасгалжуулагч хийж, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байна. Миний бодлоор Монголын хөл бөмбөгийн хөгжил намайг анх тоглож эхэлж байх үеийг бодоход маш хурдтай хөгжиж Азын ихэнх улсуудтай энэ тэнцүү хөгжиж байгаа. Зарим талаараа илүү ч байгаа санагддаг. Монголын хөл бөмбөгийн хөгжил цаашдаа улам сайн хөгжиж, дэлхийд гарах боломжтой гэж би харж байна.

  • М.Төгөлдөр, клубийн тоглогч

Бид 6 настайгаасаа эхэлж хөл бөмбөг тоглосон. 3 жил хөл бөмбөг тоглосон. Одоо 9 настай. Аав маань  Дэрэн хөл бөмбөгийн клуб байгуулж, ах маань хөл бөмбөг тоглохоор элссэн харин би ахыгаа дагаж бас энэ клубт элсэн орсон. Тэгж би хөл бөмбөгт дуртай болсон. Гадаадаас Би Манчестер юнайтед багт дуртай, бас Кристиано Рональдод дуртай. Монголоос Дэрэн клубдаа дуртай.

Холбоотой мэдээ