АРХАНГАЙ АЙМГИЙН ЗААН Э.МӨНХЖАРГАЛ БАРС ЖИЛИЙН ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЛЭЭ

2022-02-02 1420 0

 Улс аймгийн цолтой хүчит 256 бөхчүүд хоёр өдөр дамнан барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ. Мөнхжаргал нь дөрвийн даваанд улсын аварга Бүрэнтөгсийг, тавын даваанд харцага Батчулуун, зургаагийн даваанд улсын гарьд Гончигдамба, долоогийн даваанд улсын гарьд Бадарчийг, наймын даваанд улсын заан Пүрэвсайхан нарын ид хүч хаваа гайхуулж буй, улсын өндөр цолтой бөхчүүдийг дараалан өвдөг шороодууллаа. Тэгснээр 1963 оноос зохиож буй Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтой бөх түрүүлсэн анхны тохиолдол боллоо. Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч аймгийнхаа заан Э.Мөнхжаргалыг амлан унасан бол Ховд аймгийн бөх, улсын заан Пүрэвсайхан, Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүүтэй тунаж давсан юм. Ийнхүү ихэд дээдэст халтай, залуучуудад ээлтэй жил гарна хэмээн зурхайд буусны дагуу хамгийн бага цолтой бөх Цагаан сарын барилдаанд цахиур хагаллаа.

No description available.

Холбоотой мэдээ