


Хагас шигшээ тоглолтонд Буркино Фасо-гийн шигшээг 3:1-ээр хожсон Сенегалын баг Африк тивийн цомын аваргын финалд шалгарлаа. Тоглолтын 87 дахь минутанд Мане хожлын гоолыг оруулсан байна. Тэд аваргын төлөө Камерун-Египтийн хэн хожсонтой нь тоглоно. Сенегалын багийн төлөө Ливерпулийн довтлогч Мане, Челси багийн хамгаалагч Менду нар гавьяа байгуулсан байна. Хэрвээ Египтийн баг шалгарвал, Ливерпуль багийн хоёр довтлогч бие биенийхээ эсрэг тоглох болох нь.
Б.ПҮРЭВДОРЖ
0 cэтгэгдэлтэй