МЮ-ИЙН БОСС ХИЛЭГНЭЛЭЭ

2022-02-08 374 0

 Английн холбооны цомын аваргын төлөөх марафоноос Манчестер Юнайтед баг хасагдаж, фэнүүдээ гомдоолоо. Челси, Тоттенхэм, МСИ, Ливерпуль гээд Английн бүх топ багууд өрсөлдөгчдөө төвөггүй давж, тавын даваанд ээлжит учраагаа хүлээж буй бол, МЮ өөрөөсөө сулхан Миддлэсброух багт хожигдож, тэмцээнийг орхилоо. – Энэ ч арай дэндэнэ ээ. Зүйрлэвэл, дунд сургуулийн балчир хүүхдэд нас бие гүйцсэн эр хүн барилдаж унах шиг боллоо. Ичгэвтэр. Хичнээн гоолын боломж алдав. Зүгээр л 3:0, 4:0, 5:0-ээр ” арчих” газар элгээрээ хэвтлээ. Эхний үед л дор хаяж 4 гоолын боломж алдлаа. Бүх талбайг эзэгнэлээ. Эцсийн дүндээ хожигдож, Английн цомын аваргын төлөө өрсөлдөх боломжоо алдлаа. Энэ бол энэ жил цом өргөж болох цорын ганц боломж байсан юм. Түүнийгээ ” угаачихлаа”. Өөр хэлэх зүйл алга. Бид Аваргуудын Лиг, Европа лигээс хасагдсан. Премьер Лигт түрүүлэх найдлагаа алдсан. Ийм л юм боллоо. Энэ улиралд бид юуны төлөө тоглох юм бэ? гэж Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Ралф маш их хилэгнэлээ.

No description available.

Холбоотой мэдээ