ӨВЛИЙН ОЛИМПИЙН НЭЭЛТ, ХААЛТАНД ЭНЭТХЭГЧҮҮД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗЛАА

2022-02-08 752 0

Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнд Хятадын чөлөөлөх армийг удирдсан цэргийн дарга Киу Фабао нь олимпийн бамбар өргөх марафонд гар бие оролцсонд Энэтхэгийн Засгийн газар эсэргүүцлээ илэрхийллээ. Өвлийн олимпийг улстөржүүллээ гэж Энэтхэгийн талаас үзэж, тус олимпийн нээлт, хаалтны ёслолын ажиллагаанд албан ёсны төлөөлөгчдөө оролцуулахаас татгалзлаа. – Хятад улс олимпийг улстөржүүлсэн маш буруу жишиг тогтоож байна. 2020 онд өрнөсөн, Галваны хөндийн хилийн зурвасын мөргөлдөөнд Хятадын 4 цэрэг, Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан. Энэ мөргөлдөөнийг удирдсан цэргийн даргаар олимпийн бамбар өргүүллээ. Тиймээс нээлт, хаалтанд оролцохгүй гэж Хятад улсад суугаа Элчин сайд нь байр сууриа илэрхийллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

Холбоотой мэдээ