МАНЕ: АФРИК ТИВИЙН АВАРГЫН ЦОМ БОЛ МИНИЙ МӨРӨӨДӨЛ…

2022-02-09 311 0

Олон ч тэмцээнд түрүүллээ. Бүр Аваргуудын Лигийн цомыг ч өргөж үзсэн. Гэхдээ л Африк тивийн цомын аваргын цомыг өргөж байсан шиг баярласнаа санахгүй юм. Энэ бол миний хүүхэд ахуй цагаас мөрөөдсөн цом. Сенегал анх удаа тивийнхээ аварга боллоо. Сенегалчуудаа баярлуулж чадсандаа сэтгэл өндөр байна. Өмнө нь хоёр удаа финалдаж, хожигдож байсан гуниг маань ч хамтдаа сарнилаа. Тоглолтын явцад 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан. Багаа хөөдлөө л гэж бодогдсон. Яг энэ үед багийнхан маань миний сэтгэл санааг өргөсөн. Тэд: -Бид ялсан ч, ялагдсан ч хамтлаа шүү гэж намайг дахин зоригжуулсан гэж өдгөө 29 настай, Ливерпуль багийн довтлогч Садио Мане BBC-д ярилцлага өглөө.

Холбоотой мэдээ