ЦАНАЧИН А.ЭНХТУУЛ ТЭМЦЭЭНЭЭ 79-Р БАЙРААР ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-02-09 336 0

 Найм дахь өдрөө үргэлжилж буй “Бээжин-2022” өвлийн олимпийг Швед, Голланд, Хятадын тамирчид өнгөлж байна. Одоогоор хамгийн олон медаль алтан медалийг (4) Шведийн тамирчид авсан үзүүлэлттэй медалийн хүснэгтийг тэргүүлсээр явна. Монголын А.Энхтуулын уралдсан 1.5 км-ийн зайн урьдчилсан шатанд мөн л Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөллөө. Урьдчилсан шатны шилдэг 30 тамирчин медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын тамирчин А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт орж, тэмцээнээ өндөрлөлөө.

No description available.

Холбоотой мэдээ