АНУ-ЫН ХОККЕЙЧИД КАНАДЫН БАГИЙГ ЯЛЛАА

2022-02-15 461 0

 4:2. Ийм дүнгээр, 12 жилийн дараа АНУ-ын үндэсний хоккейн баг Канадын багийг буулган авлаа. Өмнө нь 8:0-ээр Хятадыг буулгасан АНУ-ын хоккейн баг хэсгээ итгэл дүүрэн тэргүүлж эхлэв. Тэдний дараагийн учраа нь Германы баг юм. – АНУ-ын үндэсний хоккейн шигшээ багийг коллежийн 15 залуу тоглогчоор сэлбэсэн. Яг л 40 жилийн өмнө ЗХУ-ын шигшээ багийг Олимпийн финалд 4:3-аар хожсон тэр багийг санагдууллаа. Тэгэхэд мөн л залуучуудаар багаа бүрдүүлсэн байсан гэж багийн зүүн жигүүрийн тоглогч Сеан Фаррель Канадын багийг хожсон баярын сэтгэгдлээ дарж ядан хуваалцлаа.

No description available.

Холбоотой мэдээ