АНЧЕЛОТТИ: БЕНЗЕМАГ ТАЛБАЙД ГАРГАХ ЭСЭХИЙГ ӨӨРТЭЙ НЬ ЯРЬЖ БАЙЖ ШИЙДНЭ

2022-02-15 448 0

 Бензема бэртэлтэй учир Ла Лигийн сүүлийн 3 тойргийн тоглолтыг өнжсөн. Энэ удаад ч өнжихийг эмч нар зөвлөж буй. Миний хувьд тэдний зөвлөгөөг дагамаар байна. Гэхдээ нэг л дарамт бий. Тэр нь Аваргуудын Лигийн хасагдах шатанд Парис Сан Жермен багтай таарсан. Тэдний талбайд очиж тоглоно гэдэг маш хүнд дарамт. Ийм дарамтгүй бол Бенземаг зүгээр л орхимоор байна. Маш өндөр ур чадвартай тоглогчдоор эгнээгээ өргөтгөсөн ПСЖ багтай талбай дээр нь тоглох амаргүй. Яг өнөөдрийн нөхцөлд Парис Сан Жермен баг Европын тавцнаас цом өргөөгүй ч, хамгийн хүчирхэг багт тооцогдоно. Манай хоёр багийн тоглолт Аваргуудын Лигийн финалтай дүйцнэ гэж Поччетиногийн хэлсэнтэй би санал нийлж байна. Багийнхан маань өөрсдөдөө итгэлтэй байгаа. Өнөөдрийн тоглолтонд бид бүхэн бэлэн. Бенземаг талбайд гаргах эсэхийг харин өөртэй нь ярьж байж шийднэ дээ гэж Анчелотти хэллээ. 

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ