ПОЧЧЕТТИНО: ЭНЭ Л ЦОМЫГ АВАХ ГЭЖ ПСЖ БАГ 50 ЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙНА.

2022-02-15 421 0

 ЭНЭ УЛИРАЛД.. Хасагдах шатны шигшээ 16-д , Реал Мадрид багтай оноолт таарсан. Тэд өнөөдөр эхний тоглолтоо хийнэ. Парис Сан Жермен Лигия-1 лигийг 15 онооны тасархай тэргүүлж буй. Реал Мадрид баг ч Ла Лигийг 5 онооны илүүтэйгээр тэргүүлж байгаа. Ийм л хоёр баг дэндүү эрт таарлаа. Аль нэг нь мултарна гэж бодоход харуусал төрж байна. Угтаа манай хоёр баг Аваргуудын Лигийн финалд л таарах өндөр түвшиний багууд. Би Реал Мадрид багийг сайн мэднэ. Хүндэтгэлтэй ханддаг. Тэдэн шиг Аваргуудын Лигийн цомыг 13 удаа өргөсөн баг байхгүй. Харин бид энэ цомыг авах гэж 50 жил зүтгэж буй. Энэ мөрөөдлийг энэ улиралд биелүүлэхэд их ойрхон очсон гэж санадаг. Энэ улиралд Мессиг Парис Сан Жерменд авчирсан ч, энэ л зорилготой холбоотой. Аваргуудын Лигт хамгийн олон гоол оруулсан Мессигийн ур чадвар, гоолын мэдрэмж Парис Сан Жермений мөрөөдлийг ойртуулна гэж Парис Сан Жермен багийг сүүлийн 2 улиралд дасгалжуулж буй Поччеттино хэллээ. Өнгөрсөн улиралд ПСЖ баг Европын хамгийн хүчирхэг Байер Мюнхэн багийг шигшээ наймд мулталсан ч, хагас шигшээд Манчестер Сити багт хожигдсоноор тэмцээнийг орхисон.

Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ